
1.8 инчийн TFT өнгөт LCD дэлгэцтэй.
SpO₂ утга, зүрхний цохилтын давтамж (Pulse rate), ба график, долгион хэлбэрийг харуулна.
Дэлгэцийн гэрэлтэлт болон дүрслэлийн горимыг өөрчилж болно.
SpO₂ болон зүрхний цохилтын өгөгдлийг хадгалах бөгөөд хадгалсан мэдээллийг компьютерт татаж болно.
Бодит цагийн өгөгдлийг компьютерт дамжуулах боломжтой.
Гаднаас холбогдох хүчилтөрөгчийн хэмжүүрийн датчик (oximeter probe)-той ажиллана.
Утасгүй холболт (CMS60CW загварт) дэмждэг.
Үйлдлийн тохиргооны цэс (operation menu)-тэй.
Зүрхний цохилтын дуугаар дохио өгдөг.
Хэмжилтийн утга хязгаараас хэтэрвэл болон батерей бага үед анхааруулах дохио гарна, дохионы дээд доод хязгаарыг тохируулах боломжтой.
Батерейн багтаамжийг харуулна.
Батерей сулрах үед ажиллахад нөлөөлөхөөс өмнө анхааруулах дохио гарч ирдэг.
Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд:
Дэлгэцийн нягтрал: 160 × 128.
SpO₂ хэмжих хүрээ: 0%–100%, нягтрал 1%.
Нарийвчлал: 70%–100% хооронд ±2%, 70%-аас доош тодорхойгүй.
Зүрхний цохилтын хэмжих хүрээ (PR): 30–250 bpm, нягтрал 1 bpm.
Нарийвчлал: ±2 bpm эсвэл ±2% (аль нь их байхыг авна).
Сул импульстэй нөхцөлд хэмжих чадвар: импульсийн дүүргэлтийн харьцаа 0.4% байхад ч SpO₂ ба зүрхний цохилтыг зөв харуулна. SpO₂-ийн алдаа ±4%, зүрхний цохилтын алдаа ±2 bpm эсвэл ±2% (аль нь их байх).
Гаднын гэрлийн нөлөөнд тэсвэртэй: хиймэл эсвэл байгалийн гэрэлд хэмжсэн утга ба харанхуй орчинд хэмжсэн утгын зөрүү ±1%-иас бага.
Эрчим хүчний хэрэглээ: 100 мА-аас бага.
Тэжээлийн эх үүсвэр: 3.7 В цэнэглэдэг лити батерей, 1 ширхэг.
Батерейгаар ажиллах хугацаа: 26 цаг.
Батерейн ашиглалтын хугацаа: цэнэглэх/цэнэггүй болгох 500 удаа ба түүнээс дээш.
Аюулгүй байдлын ангилал: дотоод батерейтай, BF төрөл.