Бичих хэрэгтэй байна материал, гэр ахуйн хэрэгцээт барааны төрөлжсөн цахим худалдааны систем юм. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг системээр үйлчлүүлэх, худалдан авалт хийх харилцааг зохицуулна. 

Нэг. Хэрэглэгч, худалдан авагч та бараа бүтээгдэхүүний зураг, тайлбартай сайтар танилцахыг зөвлөж байна. 

  • Хялбар.мн систем дээр борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг өөр өөр нийлүүлэгч, борлуулагчид худалдаалдаг бөгөөд бид бараа бүтээгдэхүүний зураг, тайлбарыг аль болох ойлгомжтой болгохоор хичээн ажиллана.
  • Худалдан авалт хиймэгц бид бараа бүтээгдэхүүний төлбөрийг автоматаар нийлүүлэгчийн дансруу шилжүүлж, нийлүүлэгч захиалгыг хүргэлтэнд бэлтгэдэг.
  • Амжилттай захиалгуудыг хүргэлтийн ажилтнуудад санал болгох бөгөөд түрүүлж хүргэхээр зөвшөөрсөн хүргэгчид захиалгын мэдээллийг өгнө.
  • Хүргэлтийн ажилтан нийлүүлэгчийн агуулах дээр очиж худалдан авагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ чанарыг шалган хүлээн авна.
  • Хүргэлтийн ажилтан худалдан авагчид захиалгын бараа бүтээгдэхүүнийг тоо хэмжээ, чанарын доголдолгүй хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
  • Тус бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн актыг үндэслэн хүргэлтийн ажилтанд хүргэлтийн төлбөрийг шилжүүлж, захиалгыг хаах болно.
  • Захиалга хаагдсаны дараа бараа бүтээгдэхүүнийг буцаах, солиулах боломжгүй тул худалдан авалт хийхээс өмнө бүтээгдэхүүний зураг, тайлбартай сайтар танилцахыг зөвлөж байна.

Хоёр. Хэрэглэгч худалдан авалт хийхийн тулд системд бүртгэл үүсгэж нэвтрэх шаардлагатай. Бүртгэл үүсгэж нэвтэрснээр энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

  • Системд бүртгэл үүсгэх, нэвтрэхэд Google account ашиглах нь илүү хялбар.
  • Бүртгэлтэй хэрэглэгчид худалдан авалт хийхийн өмнө хүлээн авагчийн нэр, хүргэлтийн хаяг, утас, имэйл албан байгууллага эсэх талаар мэдээлэл нэг удаа оруулахад тус хүргэлтийн мэдээлэл таны бүртгэл дээр хадгалагдах болно. Дараагийн худалдан авалтанд илүү хялбар байх болно.
  • Бүртгэлтэй хэрэглэгчид захиалгаа хянах, өмнөх захиалгаа харах, нэхэмжлэхийг PDF файл хэлбэрээр татах, бүтээгдэхүүн хадгалах, харьцуулах зэрэг олон давуу талтай.

Гурав. Захиалга хийх, төлбөр төлөх, цуцлах хугацаа

  • Хэрэглэгч Хялбар.мн цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагт төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажина. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга цуцлагдна.
  • Хэрэглэгч худалдан авалтын төлбөрийг QPay үйлчилгээ(бүх интернет банк, QR төлбөр бүхий финтек аппликэйшн), PocketZero, StorePay хуваан төлөх зээлийн үйлчилгээ ашиглах боломжтой. Хуваан төлөх зээлийн үйлчилгээгээр төлбөр төлөхөд хэрэглэгчийн зээлийн эрх хүрэлцэхгүй эсвэл эрхгүй шалтгаанаар төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга цуцлагдана.
  • Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд Хялбар.мн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Дөрөв. Захиалгын хүргэлтийн төлбөр нь А, Б, Улаан бүс гэсэн 3 шатлалаар төлбөрэй. Доорх зурагт хүргэлтийн бүсийг харууллаа.

  • А бүсд жижиг барааг дугуй болон мопедтой хүргэгч нар 5000₮-р хүргэнэ, 1 дор худалдаж авсан 1 захиалгын хэдэн ч бараа бүтээгдэхүүн байж болно. Гэхдээ хүргэгч даахгүй овор хэмжээ, жин их бол суудлын болон ачааны машинаар хүргэж болно. Суудлын машины хүргэлт А болон Б бүсэд ялгаагүй 10,000₮ үнэтэй байна. Ачааны машины хүргэлт А, Б болон Улаан бүс ялгаагүй 20,000₮-ийн үнэтэй байна.
  • Дугуйтай, мопедтой хүргэгч Б бүсэд хүргэлт хийвэл 10,000₮, улаан бүсэд хүргэлт хийвэл 20,000₮-ийн хүргэлтийн төлбөр авна. 

Тав. И-баримт, НӨАТ-н баримтыг худалдан авагчийн имэйл хаягт илгээнэ.

  • Хялбар.мн нь худалдан авагч болон борлуулагч талуудын дундын систем бөгөөд худалдан авагчаас төлбөрийг хүлээн авч, борлуулагч болон хүргэгч нарт төлбөрийг шилжүүлэх, худалдан авагчийн имэйл хаягаар И-баримт, НӨАТ-н баримтыг илгээнэ.
  • Борлуулагч нь НӨАТ төлөгч биш тохиолдолд иргэнд сугалаа бүхий И-Баримт, байгууллагад тухайн байгууллагын нэр дээр шивэгдсэн И-баримтыг илгээнэ.
  • Захиалгын бараа бүтээгдэхүүн нь НӨАТ-с чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд иргэнд сугалаа бүхий И-Баримт, байгууллагад тухайн байгууллагын нэр дээр шивэгдсэн И-баримтыг илгээнэ.